Тээврийн хэрэгсэл худалдаж авах тухай

2014-02-26 00:00:00
2014 оны 02 сарын 26 өдөр                                                          дугаар А/127                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах , бүртгэх журам” –ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.   Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байгаа 2010 онд үйлдвэрлэгдсэн
49 000 000 /дөчин есөн сая/ төгрөгний өртөгтэй Toyota highlander  маркын авто машиныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу батлагдсан дүүргийн төсвийн санжүүжилтийн эх үүсвэрээр худалдан авах зөвшөөрлийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
2. Худалдан авсан тээврийн хэрэгслийг өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  даалгасугай.
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ