Ажлын хэсэг байгуулах тухай

2014-02-26 00:00:00
2014 оны 02 сарын 26 өдөр                                                           дугаар А/126                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай” 13/53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн     ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбаатар хотын санхүү, төсвийн үйл ажиллагааг ил тод байлгах, гүйцэтгэлд хяналт тавих эрхийг иргэдэд олгох зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд шилэн дансны систем нэвтрүүлэх журам, стандартын төсөл, техникийн даалгаврыг бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Техникийн даалгавар бэлтгэх, зөвлөх үйлчилгээ болон ажлын хэсгийн үйл ажиллагаанд гарч болзошгүй бусад зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг  Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Шилэн дансны систем нэвтрүүлэх ажлын журам, стандартын төслийг 2014 оны нэгдүгээр улиралд багтаан Нийслэлийн Удирлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ–ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

                                                                             
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
 02 дугаар сарын  26 -ны өдрийн
А/126 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Дарга: Н.Батаа Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
Гишүүд: Э.Ганхүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  С.Солонго Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч
  Ж.Энхтөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн Ерөнхий мэргэжилтэн
  Б.Төгслхам Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн банкны ахлах мэргэжилтэн
  Ц.Амгалан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн
  С.Мөнхдөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
  Д.Баярбилэг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын орлогч дарга
  Х.Энхсүрэн Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн
  О.Одхүү Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын Ахлах нягтлан бодогч
  З.Ганцэцэг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч
  Б.Уранбилэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга: А.Баттөмөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Варрент хариуцсан мэргэжилтэн