Төсвийн хэмнэлт, орлого давалт, үлдэгдэл санхүүжилтийн тухай

2014-02-26 00:00:00
2014 оны 02 сарын 26 өдөр                                                           дугаар А/125                               Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 45  дугаар зүйл, Сангийн сайдын 2012 оны 238 дугаар тушаалыг тус тус үндэслэн     ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбаатар хотод 2014 онд хэрэгжих авто зам, барилгын ажил эхлэх хугацаа болоогүй байгаагаас шалтгаалан нийслэлийн Авто замын газрын 2014 оны урсгал зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдаж буйтай холбогдуулан тус газрын 2013 оны үйл ажиллагааны орлогын давалт, зардлын хэмнэлт 376,078,215.0 /гурван зуун далан зургаан сая далан найман мянга хоёр зуун арван таван/ төгрөгийг тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад зарцуулан ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т зөвшөөрсүгэй.
2.Нийслэлийн Авто замын газрын 2013 оны төсвийн хэмнэлт, орлого давалт, үлдэгдэл санхүүжилтийн зохих хэсгийг төсөвт төвлөрүүлэн, байгууллагын төсвийн хэмнэлт, орлогын давалтыг тогтоосон журмын дагуу хяналт тавин санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ–ҮҮЛ