Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх,шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай

2014-02-26 00:00:00
2014 оны 02 сарын 26 өдөр                                                   дугаар А/124                           Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.2  дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 8/41, 9/48, 2004 оны 3/14, 2005 оны 5/29, 2006 оны 9/48, 2007 оны 11/64, 2008 оны 2/14, 2009 оны 4/31, 2010 оны 6/53, 2011 оны 8/72, 2012 оны 6/26,  2013 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай  13/52 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2003-2014 онуудад нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу нэгдүгээр хавсралтад заагдсан 257 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлсүгэй.
2. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 22 дугаар хуралдааны тэмдэглэлийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийн 2 “а” дах заалтын дагуу хуулинд үнэгүй өмчлүүлж болохоор заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа хоёрдугаар хавсралтад заагдсан 2 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг үнэгүйгээр, тухайн газрын нийт хэмжээний 25 хувиас хэтрээгүй илүү газрыг үнээр нь тус тус өмчлүүлсүгэй.
3. Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон
2
болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 160 өрхийн газрын бүртгэлийг гуравдугаар хавсралтаар өөрчилсүгэй.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан дөрөвдүгээр хавсралтад заагдсан захирамжуудын холбогдох хавсралтад дурдагдсан 169 өрхөд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэхүү захирамжийн нэгдүгээр хавсралтад заагдсан 257 иргэдэд газар өмчлөх эрх олгосонтой холбогдуулан тэдгээрийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсугай.
6. Газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
                       
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ