Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

2014-02-25 00:00:00
2014 оны 02 сарын 25 өдөр                                              дугаар А/123                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд голын замын урд талд болон 31 дүгээр байрны хойд талд 1350 м2 газрыг орчны тохижилт бүхий олон давхар гаражийн зориулалтаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.
2.Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилт хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                               Э.БАТ-ҮҮЛ