Захирамж хүчингүй болгох тухай

2014-02-25 00:00:00
2014 оны 02 сарын 25 өдөр                                                 дугаар А/122                                 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын        11-ний өдрийн 423 дугаар шүүхийн тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэн Х.Бат-Өлзий, П.Ганбат, Х.Эрдэнэбат, П.Отгонбат нарт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кемпинский зочид буудлын урд талд Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/116 дугаар захирамжаар 900м2 газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлснийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/769 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан иргэн Х.Бат-Өлзий, П.Ганбат, Х.Эрдэнэбат, П.Отгонбат нарт газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/116 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ