Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай

2014-02-21 00:00:00
2014 оны 02 сарын 21 өдөр                                             дугаар А/109                                 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4”в”,   29.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2020 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулсугай.
 
Ажлын хэсгийн дарга:      Б.Бадрал Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
 
Гишүүд: Б.Энхбаяр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
 
  Б.Цэрэнбалжид Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга
 
  О.Одбаяр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
 
  Б.Батчимэг Нийслэлийн өмчин харилцааны газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
  С.Баяр-Өлзий “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазрын ерөнхий инженер бөгөөд шуурхай удирдлагын төвийн дарга
 
  Г.Нансалмаа “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” НӨҮГ-ийн Усны барилга байгууламжийн Зөвлөх гидротехникч инженер /Зөвшилцсөнөөр/
 
D:\2014 zahiramj\1 захирамж.docx
2
Нарийн бичгийн дарга: М.Балдандорж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн
 
           
2. Үерийн хамгаалалтын хөтөлбөрийг 2014 оны 05 дугаар сарын 31-ний дотор боловсруулан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ