Зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай

2014-02-25 00:00:00
2014 оны 02 сарын 25 өдөр                                             дугаар А/120                                 Улаанбаатар хот
Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар, 2000 оны 20 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг нэгдүгээр хавсралтаар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг хоёрдугаар хавсралтаар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг гуравдугаар хавсралтаар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус олгосугай.   
2. Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг,  түүний харьяа хэлтсүүдийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ