Хөрөнгө гаргах тухай

2014-02-24 00:00:00
2014 оны 02 сарын 24 өдөр                                      дугаар А/118                                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай”    13/51 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 23 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн     ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хуучин барилгуудыг буулгах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Барилгуудыг буулгах ажилд шаардагдах 906,6 /есөн зуун зургаан сая зургаан зуун мянган/ сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй. 
3. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай. 
4. Буулгалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т  тус тус даалгасугай.
 
           
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 

 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
02 дугаар сарын 24 ний  өдрийн
А/118 дугаар захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
 
БАЯНГОЛ, БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХУУЧИН БАРИЛГУУДЫГ
БУУЛГАХ АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                                                                   /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил  Төсөвт өртөг
1 Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгах 151,1
2 Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгах 213,9
3 Баянгол дүүргийн 47 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах 110,2
4 Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах 138,5
5 Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах 181,7
6 Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах 111,2
  ДҮН 906,6