Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай

2014-02-21 00:00:00
2014 оны 02 сарын 21 өдөр                                       дугаар А/111                                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4“в”, 29.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн хэмжээнд барилга байгууламжийн дээврийн болон зам талбайн гадаргуугийн усыг авто замын ус зайлуулах төв шугам, үерийн хамгаалалтын далан сувгаар дамжуулан зайлуулах техникийн нөхцөл олгох зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Техникийн нөхцөл олгох ажлын үр дүнг нэгтгэн дүгнэх, зөвлөлийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.
3.Нийслэлийн засаг даргын 2013 оны А/846 дугаар захирамжийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазар байгуулагдсантай холбоотой Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/322 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 


                                                                      
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
02 дугаар сарын21 ний  өдрийн
А/111 дүгээр захирамжийн  1 дүгээр 
хавсралт
 
 
 
 
 
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДЭЭВРИЙН БОЛОН ЗАМ  ТАЛБАЙН ГАДАРГУУГИЙН УС, ХӨРСНИЙ УСЫГ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН                       ДАЛАН СУВАГ, ШУГАМ СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ЗАЙЛУУЛАХАД
ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
Дарга             Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
 
Гишүүд          “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын
 Ерөнхий инженер бөгөөд шуурхай удирдлагын төвийн дарга
 
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот
 байгуулалтын хэлтсийн дарга
 
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын
хэлтсийн дарга
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ус зайлуулах барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн
 
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын
 шугам сүлжээний инженер
 
Нарийн бичгийн
Дарга             Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын
                        гидротехник  инженер
           
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
02 дугаар сарын 21 –ний  өдрийн
А/111 дүгээр захирамжийн 2 дугаар
хавсралт
 
 
 
 
 
 
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДЭЭВРИЙН БОЛОН ЗАМ  ТАЛБАЙН ГАДАРГУУГИЙН УС, ХӨРСНИЙ УСЫГ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН            СУВАГ, ШУГАМ СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ЗАЙЛУУЛАХАД ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Барилга байгууламжийн  дээврийн болон зам талбайн гадаргуугийн ус, хөрсний ус зайлуулах шугамыг Улаанбаатар хотын авто замын борооны болон хөрсний ус зайлуулах төв шугам, Үерийн хамгаалалтын далан сувагт холбох техникийн нөхцөл олгох зөвлөл /цаашид зөвлөл гэх/ -ийн үйл ажиллагааны ажиллах журам нь холбогдох хууль тогтоомж, холболтын  ажлын батлагдсан зураг төсөв, Авто замын үерийн хамгаалалтын далан суваг, авто замын ус зайлуулах шугам сүлжээний ус хүлээн авах хүчин чадал, барилгын норм, дүрмийг удирдлага болгон авто замын ус зайлуулах төв шугам, далан сувагт холбох техникийн нөхцөл олгох ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
 
1.2.Техникийн нөхцөл олгох зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
 
1.3.Энэхүү журмын хэрэгжилтэнд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын  албаны улсын байцаагч хяналт тавина.
 
1.4.Зөвлөл нь “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  ОНӨААТҮГ-ын албан бичгийн хэвлэмэл хуудсыг ашиглах ба зөвлөлийн шийдвэрийг “техникийн нөхцөл” гэсэн тусгай маягтаар олгоно.
 
Хоёр. Зөвлөлийн эрх, үүрэг хариуцлага
 
2.1.Зөвлөлийн эрх
 
2.1.1.Барилга байгууламжийн дээврийн болон зам, талбайн усыг Улаанбаатар хотын автозамын ус зайлуулах төв шугам, үерийн хамгаалалтын далан сувагт холбох техникийн нөхцөл олгох талаар гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, түүнийг боловсронгуй болгох санал оруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
 
2.1.2.Техникийн  нөхцөл олгох үйл ажиллагаанд оролцогч байгууллага, иргэдэд заавар зөвлөгөө өгч, хяналт тавих, үүрэг даалгавар өгөх, ажлыг зохион байгуулах;
 
 
2
 
2.1.3.Хот суурины хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, байршлын зураг, Нийслэлийн Засаг даргын газар олголтын захирамж, архитектур төлөвлөлтийн даалгавар, тодруулах хуудас, мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөл захиалагчийн хүсэлт болон бусад бичиг баримтыг үндэслэн шугам сүлжээ, инженерийн барилга байгууламжийн хүчин чадлыг харгалзан үзэж техникийн нөхцөл олгох;
 
2.1.4.Техникийн нөхцөл олгох үйл ажиллагаанд гарах зардлыг хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллага хариуцах;
 
2.2.Зөвлөлийн үүрэг, хариуцлага
 
2.2.1.Техникийн нөхцөл олгох, цуцлах, өөрчлөх үйл ажиллагааг зохих журмын дагуу удирдан зохион байгуулах;
 
2.2.2.Техникийн нөхцөл авахаар ирүүлсэн хүсэлтийг хуульд заасан хугацаанд хянаж шийдвэрлэх;
 
2.2.3.Барилга байгууламжийн дээврийн, зам талбайн усыг Улаанбаатар хотын автозамын ус зайлуулах төв шугам, далан сувагт холбох техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах;
 
2.2.4.Техникийн нөхцөл олгохдоо Хот суурины хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, байршлын зураг, Нийслэлийн Засаг даргын газар олголтын захирамж, архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг, төсөв, мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн техникийн нөхцөл гаргуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу газар дээр нь үзлэг хийж хурлаар хэлэлцэх материалд бүртгэх;
 
2.2.5.Техникийн нөхцөл олгох шаардлага хангаагүй болон хурлаар шийдвэрлэгдээгүй тохиолдолд хариуг албан ёсоор хүсэлт тавьсан байгууллага, иргэнд мэдэгдэх;
 
2.2.7. Зөвлөл нь олгосон техникийн нөхцлийн дагуу холболтын ажилд хяналт тавьж, заавар зөвлөгөөг өгч ажлыг хүлээлцэх;
 
2.2.8. Зөвлөлийн гишүүд нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
 
Гурав. Зөвлөлөөс техникийн нөхцөл олгох үйл ажиллагаа
 
3.1. Зөвлөл нь сар бүрийн 2 дахь долоо хоногийн Мягмар гаригийн 15-17 цагт хуралдаж, техникийн нөхцөл олгох асуудлыг шийдвэрлэх ба шаардлагатай бол, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хуралд оролцуулж болно.
 
3.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралд хэлэлцүүлэх материалыг хянаж зөвлөлийн хуралд танилцуулна.
 
3.3. Зөвлөлийн 5-аас доошгүй гишүүн хүрэлцэн ирсэн тохиодолд зөвлөл хуралдана. Гишүүдийн ирц хангалттай бус тохиолдолд хурлыг дахин товлож хуралдуулна.
 
3
 
 3.4. Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар шийдвэр гарах бөгөөд  зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна. 
 
3.5. Хурлаар хэлэлцсэн асуудлаар зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлын тэмдэглэл хөтөлж, зөвлөлийн дарга гарын үсэг зурж, баталгаажуулна. Тэмдэглэлийг оны эхнээс дугаар өгч  тухайн оны баримтуудыг нэгтгэн /хурлын тэмдэглэл/ архивт үлдэх материалд хавсаргана.
 
3.6. Техникийн нөхцөл олгох талаар иргэн , аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн техникийн нөхцөл олгох шийдвэр нь эцсийн байна
 
3.7. Зөвлөлийн дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцоогүй тохиолдолд хурлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер  удирдаж явуулна.
 
3.7.Зөвлөлийн шийдвэр, санал, дүгнэлт, ажлын биелэлт, үр дүн, нийтийн эзэмшлийн зам талбай, барилга байгууламж, ногоон байгууламжийг нөхөн сэргээсэн байдлын  талаар тайланг нэгтгэн зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралд улирал тутамд мэдээлнэ.
 
3.8.Техникийн нөхцөлийн хэрэгжилтийн дүнг зөвлөлийн дарга жил тутам хотын ерөнхий менежерт илтгэх хуудсаар танилцуулж дүгнэлт гаргуулж байна.