Нэмэлт ажил даалгах тухай

2014-02-20 00:00:00
2014 оны 02 сарын 20 өдөр                                        дугаар А/105                                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/20 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах нэмэлт ажлыг  нийслэлийн Засаг даргын 2013 оны А/125 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтаар  байгуулагдсан үнэлгээний хороонд даалгасугай.
2.Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид  нийцүүлэн зохион байгуулж,  гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ