Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай

2014-01-30 00:00:00
2014 оны 01 сарын 30 өдөр                                               дугаар А/58                                             Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих  Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай. 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
 БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
01 дүгээр сарын 30-ны өдрийн
А/58 дугаар захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД
САНХҮҮЖИХ УХААЛАГ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
 ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                                              /сая төг/
       
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох программ хангамж 2014 30.0
2 Нийслэлийн нэгдсэн сүлжээнд  аудит хийх 2014 79.0
3 Нийслэлийн нэгдсэн сүлжээний төгсгөлийн төхөөрөмжүүдийг шинэчлэн суурилуулах  2014 70.0
4 Нийслэлийн нэгдсэн сүлжээний зангилаа хэсгүүдэд тоног төхөөрөмж суурилуулах 2014 70.0
5 Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг цахим хэлбэрээр нэгтгэх, төсөвт байгууллагуудын санхүүгийн ажилтнуудыг онлайн сургалтанд хамруулахад шаардлагатай программ хангамж, сервер бусад тоног төхөөрөмж 2014 14.0
6 Төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг Цахим хэлбэрт шилжүүлэх 2014 140.0
7 Иргэдийн цахим нэг цонх бий болгох 2014 60.0
8 Цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний систем  2014 60.0
9 Ухаалаг төхөөрөмжинд зориулсан цогц систем 2014 50.0
10 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын видео хурлын ситем 2014 249.0
11 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох Шилэн данс систем 2014 400.0
12 Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах Шилэн тендер систем 2014 100.0
13 Ulaanbaatar.mn-ийг шинэчлэн, сайжруулах 2014 19.0
14 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд e_office-ийн систем нэвтрүүлэх 2014 128.0
15 Нийслэлийн нэгдсэн  сүлжээнд холбогдоогүй байгаа дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбох /Баянгол, Багахангай, Налайх, Багануур/ 2014 1,449.0
16 Нийслэлийн Дата төв төслийг хэрэгжүүлэх   1,282.0
16.1 Нийслэлийн Дата төвийн ерөнхий дизайн боловсруулах 2014 25.0
16.2 Нийслэлийн нэгдсэн сүлжээ, дата төвийн нууцлал хамгааллын шийдэл боловсруулах 2014 25.0
16.3 Нийслэлийн Дата төвийн нууцлал хамгаалалтын системийг бий болгох, суурилуулж, нэвтрүүлэх 2014 280.0
16.4 Үйлдлийн систем, мэдээллийн сан, үүлэн тооцоолуур, нэгдсэн хадгалалт, хяналтын системийн багц программ хангамж 2014 200.0
16.5 Нийслэлийн Дата төвийн хяналтын төв бий болгох 2014 25.0
16.6 Нийслэлийн Дата төвд нэмэлт сервер авах 2014 200.0
16.7 Сүлжээ, сервер, системийн нэгдсэн хяналт, удирдлагын системийг нэвтрүүлэх 2014 140.0
16.8 Нийслэлийн Дата төвд Мэдээлэл хадгалах дэд систем бий болгох 2014 75.0
16.9 Газрын харилцааны төрөлжсөн мэдээллийн сан үүсгэх програм хагамж 2014 312.0
  ДҮН   4,200.0