Ажил дүгнэх тухай

2014-01-29 00:00:00
2014 оны 01 сарын 29 өдөр                                                      дугаар А/44                                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
 
2. Үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр "Хангалтгүй", "Ажил сайжруулах шаардлагатай" үнэлгээ авсан байгуулагуудын удирдлагуудад хариуцлага тооцох, арга хэмжээ авах саналын төсөл боловсруулж, танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
3. Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгүүдээс байгууллага, нэгжүүдэд өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ, гэрээний хавсралт болох үйл ажиллагааны төлөвлөгөөний  биелэлтийн хамт хагас, бүтэн жилээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст тайлагнан ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болгосугай.
 
4. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ, байгууллагын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн, идэвх санаачлага гарган, хариуцлага сахилгыг өндөржүүлж, бодлогын зорилт нэг бүрийн бодит үр дүнг ахиулж ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ
 
 
 

                                                                              
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
01 дүгээр сарын 29-ний өдрийн
А/44 дүгээр захирамжийн 1 дүгээр   хавсралт
 
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА,
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА ГАЗРУУД БОЛОН
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУД, НИЙСЛЭЛИЙН       
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
 ҮР ДҮНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН
 
           
Нэг.  Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газруудын үнэлгээ:
 
Хангалттай:   (Үсгийн дарааллаар)
 
Багахангай дүүрэг
Баянгол дүүрэг
Баянзүрх дүүрэг
Налайх дүүрэг
Сонгинохайрхан дүүрэг
Сүхбаатар дүүрэг
Хан-Уул дүүрэг
Чингэлтэй дүүрэг
                                                                                                                    
Ажил сайжруулах шаардлагатай:   (Үсгийн дарааллаар)
                                                                    
Багануур дүүрэг
 
Хоёр. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үнэлгээ:
 
Хангалттай:   (Үсгийн дарааллаар)
 
Авто замын газар
Агаарын чанарын алба     
Архивын газар
Аялал жуулчлалын газар
Байгаль, орчин ногоон хөгжлийн газар                                       
Биеийн тамир, спортын газар
Боловсролын газар
Бүртгэлийн газар                                                   
Гэр хорооллын хөгжлийн газар                           
Ерөнхий төлөвлөгөөний газар
Мал эмнэлгийн газар
Мэргэжлийн хяналтын газар                                           
Нийгмийн даатгалын газар
Нийтлэг үйлчилгээний газар
Онцгой байдлын газар
Соёл, урлагийн газар
Статистикийн газар
Тээврийн газар                                                      
Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
Халамжийн үйлчилгээний газар
2
 
Худалдан авах ажиллагааны газар
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар                                
Хөдөлмөрийн газар                                   
Өмчийн харилцааны газар                                                           
Цагдаагийн газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба                                                   
Шүүхийн шинжилгээний алба                                          
Эрүүл мэндийн газар                                                                    
 
Ажил сайжруулах шаардлагатай:   (Үсгийн дарааллаар)
 
Мэдээллийн технологийн газар                                      
Эдийн, засгийн хөгжлийн газар               
 
Гурав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн харьяа төсөвт байгууллагуудын үнэлгээ:
 
Хангалттай:   (Үсгийн дарааллаар)
 
Амьдрах ухаан, сургалт үйлдвэрлэлийн тусгай төв
Гуравдугаар амаржих газар
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгж
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв             
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Монголын хүүхдийн ордон
Минж нутагшуулах төслийн нэгж                                                  
Нэгдүгээр амаржих газар
Соёлын төв өргөө
Түргэн тусламжийн төв
Улаанбаатар хотын музей
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Хотын төв номын сан
Хоёрдугаар амаржих газар
Хүүхдийн урлан бүтээх төв
Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор
Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв
Энэрэл эмнэлэг                                                                               
 
Ажил сайжруулах шаардлагатай:   (Үсгийн дарааллаар)
 
Наркологийн эмнэлэг
Улаанбаатар чуулга
                       
Дөрөв. Нийслэлийн Өмчит үйлдвэрийн газруудын үнэлгээ:
 
Хангалттай: (Үсгийн дарааллаар)
 
Автобус-3
Гэрлэх ёслолын ордон
Зураг төслийн хүрээлэн
Нийслэлийн төр захиргааны авто бааз
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар
Улаанбаатар лифт
Ус сувгийн удирдах газар
3
Үртсэн шахмал түлшний үйлдвэр
Хөрөнгө оруулалтын газар
Хэсэгчилсэн инженерийн байгууламжийн удирдах газар
Цахилгаан тээвэр
 
Ажил сайжруулах шаардлагатай: (Үсгийн дарааллаар)
 
Автобус-1
Асгат
Багачууд хүнс
Бизнес хөгжлийн төв
Өсвөр үе хүнс
Улаанбаатар сан
Хүнс хангамж
 
Хангалтгүй: (Үсгийн дарааллаар)
 
Усан спорт сургалтын төв
 
Тав.  Дүүргүүдээс шалгарсан хороодын үнэлгээ:
 
Хангалттай:   (Үсгийн дарааллаар)
Багануур дүүргийн 1 дүгээр хороо         
Багахангай дүүргийн 2 дугаар хороо                  
Баянгол дүүргийн 8 дугаар хороо
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо
Налайх дүүргийн 6 дугаар хороо
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо                                           
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо                                         
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо
Чингэлтэй дүүргийн 27 дугаар хороо                                         
                     
Зургаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны хэлтсүүдийн үнэлгээ:
                                                                                                        
Хангалттай:   (Үсгийн дарааллаар)
 
Гадаад харилцааны хэлтэс
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Инженерийн байгууламжийн хэлтэс 
Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс
Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс
Санхүү, төрийн сангийн хэлтэс
Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс
Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс
Төсөл, хамтын ажиллагааны хэлтэс
Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс
Хууль, эрх зүйн хэлтэс
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс
Цэргийн штаб