Шагнах тухай

2013-10-29 00:00:00
2013 оны 10 сарын 29 өдөр                                        дугаар А/974                                                       Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны  374 жилийн ойг, тохиолдуулан хотын нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтанд гаргасан амжилтыг үнэлж  “Улаанбаатар байшин үйлдвэрлэх комбинат” ХК-ийн гүйцэтгэх захирал Мирзоев Рустам Гашимович, Монгол Улс дахь Солонгосын олон улсын хамтын ажиллагааны  байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын төслийн удирдагч Ү Ён Соб   нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр  шагнасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ