Япон улсын судалгааны төсөлтэй хамтран ажиллах тухай

2013-10-28 00:00:00
2013 оны  10  сарын 28 өдөр                                        дугаар А/971                                                    Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.З, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Монгол улс, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл байгуулах” баримт бичгийн дагуу Япон улсын “NEDO” судалгааны төслийн “Улаанбаатар хотын гэр хорооллыг өндөр технологийн орон сууцаар ханган, хүлэмжийн хийг бууруулах” зорилготой үйл ажиллагааг нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах ажилтай уялдуулан зохион байгуулж, хамтран ажиллахыг “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ /А.Лхагвадорж/-т даалгасугай.
 
2.Дээрх ажлын явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
  
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ