ХБНГУ-ын Берлин хотод явуулах тухай

2013-10-28 00:00:00
2013 оны 10сарын 28 өдөр                                                 дугаар А/970                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “З”, 29.2 Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.ХБНГУ-ын Берлин  хотын захиргаанаас зохион байгуулж буй хотын газар өмчлөл, хогны асуудлаар туршлага судлуулахаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан, Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, Кадастрын хэлтсийн дарга Б.Батчимэг, Үнэлгээний төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг нарыг 2013 оны 11 дүгээр сарын 03-наас 10-ны өдрүүдэд томилон явуулсугай.
 
2.Холбогдох замын зардал болох 1 600 /нэг мянга зургаан зуун/ ам.доллар, 7 439 056 /долоон сая дөрвөн зуун гучин есөн мянга тавин зургаан/ төгрөг, 4 440 /дөрвөн мянга дөрвөн зуун дөчин/ еврог гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг  М.Батсайханд даалгасугай.
 
  
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ