Хөрөнгө гаргах тухай

2013-10-25 00:00:00
2013 оны 10 сарын 25 өдөр                                                 дугаар А/973                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1. Нийслэл Улаанбаатар хотын үүсч байгуулагдсаны 374 жилийн ой, нийслэлийн өдрийг угтаж “Мэргэжлийн хяналт зөвлөн туслая-Бид дотоод хяналтаа хэрэгжүүлье” сэдэвт уулзалт, тэмцээнийг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-очир/-т даалгасугай.
 
2. Арга хэмжээ зохион байгуулахтай холбогдох 9.950.000   /есөн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
           
           
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ