Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай

2013-10-28 00:00:00
2013 оны 10 сарын 28 өдөр                                               дугаар А/972                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн иргэн Ө.Мөнхөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто, аж ахуйн зориулалттай 10106м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар эрх шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2.Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн Ө.Мөнхөөтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 197 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх Монгол Ардын Намд хамаарах заалт хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ