Хөрөнгө гаргах тухай

2013-10-22 00:00:00
2013 оны 10 сарын 22 өдөр                                                      дугаар А/959                                    Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.4 дэх заалт, Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн       ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улаанбаатар хотын хөрсний усны түвшин 0.6-1.38 метрээр дээшилж барилга байгууламжийн подваль, 38 байрлалд дулааны шугам сүлжээ, үзлэгийн худаг усаар дүүрч, сүлжээний усны температурыг 5-10 хэм бууруулж, хүйтний улиралд хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул эрсдэлээс хамгаалж хөрсний усыг соруулах,хүн хүч, машин механизм тоног төхөөрөмж ажиллуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралд даалгасугай.
 
2. Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах 350.000.000 /Гурван зуун тавин сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Улаанбаатар хотын хөрсний усны түвшин доошлуулах системийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулж ажиллахыг Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл /Д.Энхсайхан/-д даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ