Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-10-22 00:00:00
2013 оны10 сарын 22 өдөр                                               дугаар А/958                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.6, Төсвийн тухай хуулийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
 1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/374, 2012 оны А/316, 2012 оны А/325, 2013 оны А/160  дугаар захирамжаар Япон улсын буцалтгүй тусламжийн хөрөнгө болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 10, 17, 19, 22, 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих  “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэр төсөл”-ийн цэвэр ус дамжуулах шугам, Гадна тойруугийн хойд хэсгийн замын 4 дүгээр хэсэг /Дарь-Эхийн авто замаас Ганц худаг-Цайз Цагаан даваа чиглэлд/, улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж 1,7 км авто зам, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 5 км  авто зам, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэл хийгдэж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 3,4 км авто зам,  Сонгинохайрхан дүүргийн  3, 26  дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй Буяны замын 5 км авто замын зурваст орсон аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшил болон өмчилсөн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 1,2,3,4,5,6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2. Хавсралтад дурьдсан 38 иргэнд олгох нөхөх олговрын 125 034 536/нэг зуун хорин таван сая гучин  дөрвөн мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг 2013 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан  төсвөөс  санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
   
3. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
        
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/692 дугаар захирамжийн хавсралтын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3,4 км авто замын зурваст орсон иргэн Жигжидсүрэнгийн   Ган-Эрдэнийн 1070782 /нэг сая далан мянга долоон зуун наян хоёр/, Жигжидсүрэнгийн Тунгалагийн 991582, /есөн зуун ерэн нэгэн мянга таван зуун наян хоёр/ 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/708 дугаар захирамжийн хавсралтын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3,4 км авто замын зурваст орсон иргэн Насанбатын Мөнхбаатарын 5772259/ таван сая долоон зуун далан хоёр мянга хоёр зуун тавин ес/ төгрөгийн нөхөх олговрыг  хүчингүй болсонд тооцсугай.
 
5. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.  
 
  
                                                                                
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ