Газар эзэмших эрх олгох тухай

2021-03-25 09:15:20

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/203                                         Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах талбайд хэрэгжүүлэхээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4.18га газрыг Барилга, хот байгуулалтын яаманд орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/383 дугаар захирамжийн Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар захирамжийн иргэн Цоодолын Баянбатад, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 273 дугаар захирамжийн иргэн Лутсайханы Төгссайханд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

    3.Газар эзэмших эрх олгогдсон дээрх байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                 Д.СУМЪЯАБАЗАР