Эрх шилжүүлэх тухай

2021-03-25 09:10:21

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                            Дугаар А/202                                      Улаанбаатар хот 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай


 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.9, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 312 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжих авто зам, замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, арчлалтын ажлыг нэгдүгээр, авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг, тооллогын ажлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

    2.Энэ захирамжаар баталсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, нэгдүгээр хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт, хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Г.Баярсайхан/-т тус тус даалгасугай.

 

   3.Хавсралтад тусгагдсан ажлын санхүүжилтэд шаардагдах 2,050,000,000 /хоёр тэрбум тавин сая/ төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, арчлалт, бусад зардал”-аас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Наранбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

              

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Д.СУМЪЯАБАЗАР