Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

2021-03-25 09:00:31

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/200                                         Улаанбаатар хот 

 

 

 

Цагийн хуваарьт өөрчлөлт

оруулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“г”, “ж”, “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.16 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05.00-22.00 цагаар тогтоосугай.

 

       2.Энэхүү захирамжийн 1-д заасан хязгаарын хүрээнд ажиллах цагийн хуваарийг дотоод журмаараа зохицуулан мөрдөж ажиллахыг хүнсний зах, худалдааны төвүүдийн удирдлагад даалгасугай.

 

         3.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Р.Отгонжаргал/, дүүргийн Засаг дарга нарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Г.Хонгорзул/-т тус тус даалгасугай.

 

        4.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Мөнгөншагай/-т даалгасугай.

 

           5.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Цагийн хуваарь батлах тухай” А/505 дугаар захирамжийн хавсралтын Нарантуул трейд, Дүнжингарав, Хан талст, Маркет плейс менежмент, Гурван эвтэн, Барс импекс, Чингис трейд, МВС групп, Эрдэнэбулган, Юмт бөмбөгөр, Даян-Өндөр, Хүчит шонхор, Анко ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР