Зээл, зээлийн хүүг балансаас балансад шилжүүлэх тухай

2021-03-23 09:00:05

2021 оны 03 сарын 23-ны өдөр                                          Дугаар А/198                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Зээл, зээлийн хүүг балансаас балансад

шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Өрийн удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалт , Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн улсын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдаж байгаа урьдчилсан болзолт нөхцөлийг хангах хүрээнд нийслэлийн ‘’Ус сувгийн удирдах газар’’ ОНӨААТҮГ-ын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар санхүүгийн тайланд бүртгэлтэй МОН-2937, МОН-3890 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээний үндсэн болон хүүгийн төлбөр 209,327,497,469.68 (Хоёр зуун есөн тэрбум гурван зуун хорин долоон сая дөрвөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг жаран найман мөнгө) төгрөгийн өглөгийг төсөл хэрэгжиж дуусах хүртэл нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын санхүүгийн тайланд зохих журмын дагуу шилжүүлэн бүртгэж авахыг нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар (М.Баяраа )-т үүрэг болгосугай.

 

     2.Дээрх дамжуулан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр тооцоог холбогдох хууль журмын дагуу хагас, бүтэн жилээр тооцоо нийлж, санхүүгийн тайлан бүртгэлд тусгаж тайлагнаж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар (М.Баяраа )-т үүрэг болгосугай.

 

      3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д даалгасугай.

          

          

        

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Д.СУМЪЯАБАЗАР