Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2021-04-01 09:20:02

2021 оны 04 сарын 01-ний өдөр                                          Дугаар А/244                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө балансаас балансад

шилжүүлэх тухай

 

 

      Mонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 97,445,890 (ерэн долоон сая дөрвөн зуун дөчин таван мянга найман зуун ер) төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан барилгыг 11,527,500 (арван нэгэн сая таван зуун хорин долоон мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий газрын хамт Нийслэлийн 20 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлэн данс бүртгэлээсээ хасахыг Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургууль (Л.Баянтуул)-д зөвшөөрсүгэй

 

        2.Балансаас балансад шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн 20 дугаар цэцэрлэг (Д.Мөнхзаяа)-т үүрэг болгосугай.

 

         3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР