Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2021-04-01 09:15:18

2021 оны 04 сарын 01-ний өдөр                                      Дугаар А/243                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй нийт 36,937,500.00 (гучин зургаан сая есөн зуун гучин долоон мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан тээврийн хэрэгслийг балансаас балансад шилжүүлж, данс бүртгэлээсээ хасахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.

 

       2.Тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Хан-Уул дүүргийн “Хан-Эко тээвэр” ОНӨААТҮГ (Н.Наранцацрал-т) үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

 

                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                             Д.СУМЪЯАБАЗАР