Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

2021-04-01 09:05:22

2021 оны 04 сарын 01-ний өдөр                                             Дугаар А/241                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчөөс төрийн өмчид

эд хөрөнгө шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн балансад бүртгэлтэй хавсралтад заасан 732,674,698 (долоон зуун гучин хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерэн найм) төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан 6 тээврийн хэрэгслийг данс бүртгэлээс хасаж, төрийн өмчид шилжүүлэхийг дээрх байгууллагын удирдлагуудад зөвшөөрсүгэй.

 

    2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Д.СУМЪЯАБАЗАР