Эрх шилжүүлэх тухай

2021-03-31 09:00:25

2021 оны 03 сарын 31-ний өдөр                                      Дугаар А/236                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11, 2021 оны 03/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх Хот нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга (Т.Гантөмөр)-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгосугай.

 

        2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 517,700,000 (таван зуун арван долоон сая долоон зуун мянга) төгрөгийн 112,700,000 (нэг зуун арван хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.16-ын “10”-т батлагдсан “Хөрөнгө оруулалт, тохижилтын ажил” хөрөнгөөс, 5,000,000 (таван сая) төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020-2021 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын 58.1.16-ын “1”-т батлагдсан “Хөрөнгө оруулалт, тохижилтын ажил” хөрөнгөөс, 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөгийг “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын IV.1-т батлагдсан “Дээвэр засварын ажил (Сүхбаатар дүүрэг 1, 5, 6, 7, 10 дугаар хороо)”-ын хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (Б.Мөнхбат)-т даалгасугай.

 

       3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны А/543 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1252 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.16-ын “14” дэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Д.СУМЪЯАБАЗАР