Газар эзэмших эрх олгох тухай

2021-03-30 09:00:51

2021 оны 03 сарын 30-ны өдөр                                         Дугаар А/235                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Мэргэжлийн зөвлөлийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 байршилд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт газар эзэмших эрх олгосугай.

 

          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                        ЗАХИРАГЧ                                                   Д.СУМЪЯАБАЗАР