Япон улсад айлчлах тухай

2013-09-10 00:00:00
2013 оны 09 сарын 10 өдөр                                                дугаар А/850                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “з” заалт, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын орлогч Н.Гантөмөр нарыг Япон улсад  2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрүүдэд томилон явуулсугай.
 
2. Айлчлалын холбогдох зардал болох 4,541,400 /Дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг, 360 /Гурван зуун жар/ ам.доллар, 138,000 /Нэг зуун гучин найман мянга/ иенийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Албан айлчлалын тухай тайланг буцаж ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосугай.
 
 
 
 
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
            АСУУДАЛ ХАРИУЦСАН
            ОРЛОГЧ                                           Н.БАТАА