Ажлын хэсэг байгуулах тухай

2021-02-08 09:30:19

2021 оны 02 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/73                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний явц, гүйцэтгэл, үр дүнг хянах зорилгоор UB ERP системд “Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хяналтын дэд систем” нэвтрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нарийвчилсан процессын дүн шинжилгээ хийж, системийн хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлж, нэвтрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:                 

 

-Нийслэлийн Инноваци, технологийн Асуудал Хариуцсан

төслүүдийн удирдагч

Гишүүд:

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого,

төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн

сангийн хэлтсийн дарга

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ

үнэлгээний хэлтсийн дарга

 

 

-Нийслэлийн Дотоод Аудитын газрын дарга

 

 

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

 

 

-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга

 

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

 

 

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга

Нарийн бичгийн дарга:

 

 

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга

 

     2.Энэхүү захирамжийн 1 дэх хэсэгт заасан ажлын  үр дүнг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Д.Ихбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                               Д.СУМЪЯАБАЗАР