Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай

2021-02-05 09:10:12

2021 оны 02 сарын 05-ны өдөр                                           Дугаар А/61                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр

үйл ажиллагаа эрхлэх тусгай

зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.21 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эсэх талаар дүгнэлт гаргах, санал боловсруулах ажлын хэсгийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаас гарсан саналын дагуу “Мэргэн насан” ХХК-ийн /2696045/, “Эко эрин тохижилт” ХХК-ийн /6266673/ ахуйн шавьж, мэрэгч, устгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

    2.Ахуйн шавьж, мэрэгч, устгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Зэндмаа/, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т  үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэгт  үүрэг болгосугай.

 

  

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                         Д.СУМЪЯАБАЗАР