Газар эзэмших, ашиглах эрх баталгаажуулах тухай

2021-02-04 09:00:28

2021 оны 02 сарын 04-ний өдөр                                          Дугаар А/56                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах

эрх баталгаажуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 30 /гуч/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

       2.Захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2003 оны 235  дугаар захирамжийн Д.Бумбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 16 дугаар захирамжийн иргэн Ц.Одонтунгалаг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 365 дугаар захирамжийн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори нэг зуун тавин нэг дүгээр сургууль, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын  2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн "Зургаан талт" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын  2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн "Бүүх" ХХК, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/585 дугаар захирамжийн иргэн Л.Тайванжаргал, Р.Бат-Оргил, Н.Хатанбаатар, Р.Энхбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны А/19 дүгээр захирамжийн “Шинэ эрин ойл” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2020 оны А/257 дугаар захирамжийн “Тэнүүн аригун тал” ХХК, Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны А/203 дугаар захирамжийн “Элемент” ХХК, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/301 дүгээр захирамжийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР