Журам шинэчлэн батлах тухай

2021-02-02 09:00:32

2021 оны 02 сарын 02-ны өдөр                                        Дугаар А/52                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Журам шинэчлэн батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“а”, 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1, Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Захирамжлалын баримт бичиг гаргах ажиллагааны журам”-ыг шинэчлэн 1 дүгээр, “Хяналтын дагалдах хуудасны загвар”-ыг 2 дугаар, “Төсөлд ирүүлсэн саналын товьёгийн загвар”-ыг  3 дугаар хавсралтаар баталсугай.

 

      2.Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Журам батлах тухай” А/827 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

    3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Т.Оюунчимэг/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                       

 

                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                     Д.СУМЪЯАБАЗАР