Ажлын хэсэг байгуулах тухай

2021-02-01 09:00:14

2021 оны 02 сарын 01-ний өдөр                                          Дугаар А/51                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай


           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.“а”, 29.2, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10.4 дэх заалт, Засгийн газрын 2020 оны “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” батлах тухай 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” батлах тухай 02/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Монгол Улсыг болон Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг жил бүрээр оновчтой төлөвлөх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

       2.Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ холбогдох дүрэм, журмыг чанд баримтлан, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор боловсруулан танилцуулахыг Ажлын хэсэг /И.Баатархүү/-т үүрэг болгосугай.

 

        3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Н.Баярчимэг/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР