Ажлын хэсэг байгуулах тухай

2021-02-01 09:00:08

2021 оны 02 сарын 01-ний өдөр                                          Дугаар А/49                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх үйл ажиллагааг цахимжуулах зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хийх хяналт, шинжилгээ үнэлгээнд нарийвчилсан процессын дүн шинжилгээ хийж, системийн хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлж, нэвтрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:                

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

Гишүүд:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

 

Нийслэлийн Дотоод Аудитын газрын дарга

Нарийн бичгийн дарга:

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга

         2.Энэхүү захирамжийн 1 дэх хэсэгт заасан ажлын үр дүнг 2021 оны 06 дугаар сард багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Д.Ихбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Д.СУМЪЯАБАЗАР