БНХАУ-ын Шанхай хотод томилон ажиллуулах тухай

2013-09-10 00:00:00
2013 оны 09 сарын 10 өдөр                                           дугаар А/848                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “з” заалт, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Шанхай хотноо зохион байгуулагдах “Шанхай хотын Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн” яармагт оролцох, танилцах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн  газрын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч М.Дондогдорж, Үйлдвэрлэлийн хэлтсийн  мэргэжилтэн Ч.Чулуунцэцэг нар оролцох болсон тул 2013 оны 09 дүгээр сарын  02-07-ны өдрүүдэд Шанхай хотноо томилон ажиллуулсугай.
 
2. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч М.Дондогдорж, Үйлдвэрлэлийн хэлтсийн  мэргэжилтэн Ч.Чулуунцэцэг нарын албан томилолтын зардал болох  3422700 /Гурван сая дөрвөн зуун хорин хоёр мянга долоон зуун/ төгрөгийг гадаад  арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун /-т зөвшөөрсүгэй.
 
3.Шанхай хотод ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг М.Дондогдоржид үүрэг болгосугай.
 
           
         
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ