Газар эзэмших эрх олгох тухай

2013-09-06 00:00:00
2013 оны 09 сарын 06 өдөр                                            дугаар А/838                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт түр суурьшуулах түрээсийн орон сууцны зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд байршуулан 0.15 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосугай.
 
2. Газар эзэмших эрх олгогдсон газартай газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т  тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ