Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай

2013-09-09 00:00:00
2013 оны 09 сарын 09 өдөр                                                 дугаар А/847                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2,  39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 269, 2013 оны 79 дүгээр тогтоолын 2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
1. Нийслэлийн Сүхбаатар дүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин Сүхбаатарын талбай “Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай” болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан талбайн нэрээр хаяглагддаг барилга байгууламжуудын хаяг, дугаарыг шинэчлэх, мэдээллийн санд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, өөрчлөгдсөн хаягийн дагуу газрын кадастрын зургийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах ажил зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичгийн хэвлэмэл хуудасны хаяг, индекст өөрчлөлт оруулах ажил зохион байгуулахыг нийслэлийн Архивын газар   /С.Гаваа/-т тус тус үүрэг болгосугай.
 
2. Захирамжийн хэрэгжилтийг хангах талаар харъяа нутаг дэвсгэртээ тодорхой ажил зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг холбогдох дүүргийн Засаг дарга нар /Д.Бадарсан, Д.Ганболд/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажил зохион байгуулахыг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус даалгасугай.    
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ