Хот тохижилтын газар НӨҮГ, Улаанбаатар зам засвар,арчлалт ОНӨААТҮГ, Усны барилга байгууламж НӨҮГ-ыг тус тус татан буулгаж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах тухай

2013-09-09 00:00:00
2013 оны 09 сарын 09 өдөр                                             дугаар А/846                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Хот тохижилтын газар НӨҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ, Усны барилга байгууламж НӨҮГ-ыг тус тус татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгийг шинээр байгуулагдаж буй Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
2.Татан буугдаж байгаа байгууллагуудын балансад бүртгэлтэй байгаа хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгөх, татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
 
3.Шинээр байгуулагдаж буй Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэрийг баталгаажуулах, бүртгэлийн газарт бүртгүүлэх, газрын тэмдгийг захиалан хийлгэх, байгууллагын харилцах дансыг төрийн сан болон арилжааны банкинд   нээлгэх асуудлыг хариуцан зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/,  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
4.Бүтэц, зохион байгуулалтанд хамрагдаж буй Хот тохижилтын газар НӨҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ, Усны барилга байгууламж НӨҮГ-ын  ажил үйлчилгээг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлага томилогдох хүртэл үйл ажиллагааг нь хэвийн хэмжээнд явуулах, өмч хөрөнгийн ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
5.Татан буугдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, байгууллага, хувь хүмүүсийн авлага,  өр   төлбөрийг  тооцоо нийлэн актаарбаталгаажуулж, байгууллагын хаалтын балансыг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний дотор гаргахыг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Хот тохижилтын газар НӨҮГ /Д.Энхсайхан/, Улаанбаатар зам засвар,арчлалт ОНӨААТҮГ /Б.Ганзориг/, Усны барилга байгууламж НӨҮГ /С.Майнбаяр/-т тус тус даалгасугай.
 
6.Байгууллагын бичиг баримтыг архивлан нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг Хот тохижилтын газар НӨҮГ /Д.Энхсайхан/, Улаанбаатар зам засвар,арчлалт ОНӨААТҮГ /Б.Ганзориг/, Усны барилга байгууламж НӨҮГ /С.Майнбаяр/-т тус тус даалгасугай.
 
7.Дээрх захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд зөвшөөрсүгэй.
 
 
 
           
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ