Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2013-09-09 00:00:00
2013 оны 09 сарын 09 өдөр                                               дугаар А/845                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон  “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн ажлын хэсэгт   Худалдаа үйлчилгээний “Санко” ХХК 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр албан бичиг ирүүлснийг  2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/588 дугаар захирамжийн “иргэн Л.Бадамдоржийн “Оджин” цэцэрлэг гэснийг “Санко” ХХК-ийн “Оджин” цэцэрлэг гэж  өөрчилсүгэй.
 
 2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/588 дугаар захирамжийн “иргэн Л.Бадамдоржийн “Оджин” цэцэрлэгт холбогдох хэсгийг  хүчингүй болсонд тооцсугай.
 
3.“Санко” ХХК-ийн  “Оджин” цэцэрлэгт  хуульд заасны дагуу гэрчилгээг олгон, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т, Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын  хэлтэс /М.Отгонбаяр/-т тус  тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ