Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай

2013-09-09 00:00:00
2013 оны 09 сарын 09 өдөр                                                  дугаар А/844                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн ажлын хэсгийн  2013 оны 08 дугаар сарын 28-ны дүгнэлтийн дагуу “Санаачлагч иргэдийн санаачлагыг дэмжих төв” Төрийн бус байгууллагын  “Булган-Эрдэм” бага сургууль,  иргэн Ч.Өсөхбаярын “Эрдмийн хишиг”  ахлах сургуулийг байгуулсугай.
 
2.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.
 
3.Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт  тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                       
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ