Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай

2013-09-09 00:00:00
2013 оны 09 сарын 09 өдөр                                                 дугаар А/843                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн хэсгийн  2013 оны 08 дугаар сарын 28-ны дүгнэлтийн дагуу “Эвт” ХХК-ийн “Тэнүүн төгөл”, “Зүмбэр орд” ХХК-ийн “Багачуудын ордон”, “Фрэндшип киндэргартен“ ТББ-ын “Эх дэлхийн нөхөрлөл”,  “Отгонтэнгэр их сургуулийн“ “Одтой жаал”, “Амгалан керри” ХХК-ийн “Цовоо хүүхдүүд”, ”Монголын бэлчээрийн менежментийн холбоо“-ны, “Хотын жаалууд”  “Санаачлагч иргэдийн санаачлагыг дэмжих төв” ТББ-ын “Булганзул”,  иргэн М.Болормаагийн “Бяцхан хусхан”, иргэн  З.Цацралын “Энэрэл”, Бямбасүрэнгийн  “Бамбага эгч”, иргэн Н.Алтанзулын  “Энхрий ертөнц”, иргэн  Л.Янжинлхамын “Аз жаргалант“, иргэн  П.Бадамхандын “Бяцхан шилтгээн”, “Номингийн хүүхдүүд” ХХК-ийн “Номингийн оюунлаг хүүхдүүд”, ”Оргилуун ертөнц” ТББ-ын “Оргилуун ертөнц“, иргэн Б.Төгсжаргалын  “Бяцхан сондор”, иргэн Б.Баярмаагийн “Бэбэгийн найзууд”, “Тэвхэн” ХХК-ийн “Тэвхэн багачууд”, иргэн Д.Наранбаатарын  “Их-Ундарга”, иргэн Д.Биндэръяа “Ивээлт дагина”, “Том-Мянган” ХХК-ийн “Амин-Эрдэнэ”, М.Өлзийбаярын “Бяцхан дэлхий”, “Барилга- “Импэксфирм” ХХК-ийн “Бяцхан хилчид”,  “Харилцааны хөгжил төв” ТББ-ын “Нарны хүүхдүүд” ,иргэн Д.Оюунчимэгийн ”Гэгээн өргөө”, иргэн Д.Дорждэрэмийн “Монгол маамуу”,   иргэн Н.Оюунцэцэгийн    “Бөмбөрцөг”,    “Эм  Эй  Жэй”   группийн   “Сод од “,  иргэн П.Буриадын “Мөнхбуянт“, иргэн Н.Ганболдын  “Хайлаастын багачууд”, “Хундан цагаан хурга” ТББ-ын  “Хундан цагаан хурга”, иргэн О.Дашнямын “Ягаан зулзаахай”,  иргэн А.Уртнасангийн “Цоглог бөмбөөхөн”, иргэн Д.Тэрбишийн “Сайхан аа”, иргэн Х.Одхүүгийн  “Ирээдүйн одод”, “Хайден форсе” ХХК-ийн “Цоглог хүүхдүүд” цэцэрлэгийг тус тус байгуулсугай.
 
2.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад даалгасугай.
 
3.Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт  тус тус үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ