Хөрөнгө гаргах тухай

2013-09-09 00:00:00
2013 оны 09 сарын 09 өдөр                                              дугаар А/842                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэл Улаанбаатар хоттой Ах дүүгийн харилцаат  БНСУ-ын  нийслэл Сөүл хотын Ногоон байгууламж, тохижилт хариуцсан орлогч У Хе Ёон тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сөүл хотын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан “Сөүлийн төгөл”-г хүлээлгэн өгөх зорилгоор 2013 оны 09 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд Улаанбаатар  хотод айлчлах гэж байгаа тул төлөөлөгчдөд холбогдох 1.820 /нэг мянга найман зуун хорин/ ам.доллар, 2.535.000 /хоёр сая таван зуун гучин таван мянган/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2.Төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулж ажиллахыг Гадаад харилцааны хэлтэс /Д.Наранцэцэг/-т үүрэг болгосугай.
 
 
           
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ