Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-09-06 00:00:00
2013 оны 09 сарын 06 өдөр                                           дугаар А/841                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, 29.3  дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Спорт цогцолборын урд талд  газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 628 дугаар захирамжийн “Органик” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй  болсонд тооцсугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших гэрээг цуцлан хяналт тавьж ажиллах, чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтанд авч, төрийн өмчид бүртгэхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/,  нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т тус тус даалгасугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ