Хөрөнгө гаргах тухай

2013-09-06 00:00:00
2013 оны 09 сарын 06 өдөр                                              дугаар А/836                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29,2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 6/27 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 101 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлэх Орон сууцны хорооллын доторхи шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлын хөрөнгөнөөс 324,3 сая төгрөг, Орон сууцны хороолол доторхи инженерийн шугам сүлжээг өргөтгөх ажлын хэмнэлтээс 62,1 сая төгрөгийн хөрөнгийг 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хавсралтаар батлагдсан  зайлшгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай инженерийн шугам сүлжээг шинэчлэх, аваарын нөөц бэлтгэх ажилд зарцуулахыг  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
2. Дээрхи хөрөнгийг нийслэлийн төсвийн тодотголд тусгуулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
3. Хавсралтанд дурдсан инженерийн шугам сүлжээ шинэчлэх, аваарын нөөц бэлтгэх ажлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулан,  нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/549 дүгээр захирамжийн хавсралтын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ