Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-09-06 00:00:00
2013 оны 09 сарын 06 өдөр                                            дугаар А/837                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 778 дугаар захирамжаар “Авто хяналт” ХХК-д авто, үйлчилгээний зориулалтаар 3586м2 газрыг эзэмшүүлсэн байдал нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 199 дүгээр тогтоолыг зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 778 дугаар захирамжийн “Авто хяналт” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож, гэрээг цуцлан, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ