Бүгд Найрамдах Солонгос улсад томилолтоор явуулах тухай

2013-09-05 00:00:00
2013 оны 09 сарын 05 өдөр                                               дугаар А/831                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотод 2013 оны 09 дүгээр сарын 09-өөс 12-ны өдрүүдэд “Хотын захиргааны шинэ цогцолбор”-ыг барихаар шалгарсан Солонгосын “Халла” группын бүтээн байгуулалтын ажлын туршлагатай танилцах албан айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Гэр хорооллын хөгжлийн газрын орлогч дарга М.Гантулга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр нарыг томилон явуулсугай.
 
2. Төлөөлөгчдийн тээвэр, зам хоног, зочид буудал болон холбогдох зардал болох 3,656,600 /Гурван сая зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөг, 300 /Гурван зуу/ ам.доллар, 1,881,000 /Нэг сая найман зуун наян нэгэн мянга/ вонныг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Албан айлчлалын тухай тайланг буцаж ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд  үүрэг болгосугай.
 
 
           
 
 
                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ