Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-08-07 00:00:00
2013 оны 08 сарын 07 өдөр                                          дугаар А/753                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10, 24, 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 16 /арван зургаа/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжийн 98 дугаар цэцрлэгт, 2012 оны А/365 дугаар захирамжийн “Эм Жэй Би Ай” ХХК-д, 2012 оны А/61 дүгээр захирамжийн “Түмэн төмөрт” ХХК-д, иргэн Э.Энхболдод, 2005 оны 243 дугаар захирамжийн ”Бридж констракшн” ХХК-д, 2013 оны А/687 дугаар захирамжийн иргэн Д.Чимэд-Юндэнд, 2012 оны А/164 дүгээр захирамжийн “Манай байр” ХХК-д, 2008 оны 379 дүгээр захирамжийн “Ньюжуулчин констракшн” ХХК-д, 2009 оны 210 дугаар захирамжийн иргэн М.Чингисхүүд, 2005 оны 320 дугаар захирамжийн “Капитрон банк” ХХК-д, 2012 оны А/117 дугаар захирамжийн “Спирт бал бурам” ХХК-д, 2011 оны 610 дугаар захирамжийн “Эс девелопмент” ХХК-д, 2010 оны 373 дугаар захирамжийн “Шунхалай групп” ХХК-д, 2011 оны 401 дүгээр захирамжийн Удирдлагын академид, 2002 оны 180 дугаар захирамжийн 50 дугаар дунд сургуульд, 2008 оны 351 дүгээр захирамжийн иргэн Ж.Чулуунцэцэгт хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ