Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай

2020-10-23 09:05:21

2020 оны 10 сарын 23-ны өдөр                                          Дугаар А/1235                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай

зөвшөөрлийн үйл ажиллагааны

чиглэл нэмэх тухай


      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3.1, 19.3.5, 19.3.8, 19.18, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эсэх талаар дүгнэлт гаргах, санал боловсруулах Ажлын хэсгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаас гарсан саналын дагуу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох 16 хуулийн этгээдийг 1 дүгээр, тусгай зөвшөөрөлд нь үйл ажиллагааны чиглэл нэмэх 4 хуулийн этгээдийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

    2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн үзүүлж, эмч мэргэжилтний чадавхыг сайжруулан, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд байнга анхаарч ажиллахыг энэ захирамжийн хавсралтад заасан хуулийн этгээдүүдэд үүрэг болгосугай.

 

     3.Энэ захирамжийн хавсралтад заасан эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, эмнэлэг, эмийн сан, ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын газрын талаар мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсанд байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, тусгай зөвшөөрөл авснаас хойш үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай. 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                         ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                         ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                         ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН